Нийгэм
4/3/2025

СОЁЛЫН ДОВТОЛГОО №65: Скүүтер унах нь танд давуу тал, бусдад төвөг болох ёсгүй!

Logo

Манай улсад түрээсийн скүүтер, дугуйн үйлчилгээ нэвтрээд жил гаруй боллоо. Автомашин, автобусаар зорчиж, олон цаг замын бөглөрөлд гацахгүй гэх эдгээр унааг бид дулааны улиралд хэрэглэх журамтай. Тиймээс ч урь орсон цагаас л өдөр тутамдаа скүүтер, дугуйг хэрэглэж байна.

Хэрэглээ нэмэгдэж байгаагийн хэрээр, мөн замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүн тус тээврийн хэрэгслийг ашиглах болсноор осолдож, бэртсэн, дайруулсан хүмүүс ГССҮТ-рүү цувж байна. Иймд манай редакцаас Цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох ДҮРЭМ бий гэх нийтлэлийг хүргэж байсан.

Энэ удаад түрээсийн скүүтер, дугуйг хэрэглэснийхээ дараа хэрхэн олон нийтэд хүндрэл учруулахааргүй газарт байрлуулах хэрэгтэйг онцолж байна. Тодруулбал, түрээсийн скүүтер хэрэглэгчид хайнга үйлдэл гаргаж, ашигласан скүүтер, дугуйгаа хаа хамаагүй хаяад явж байгаатай бид өдөр бүр таарч байна. Явган хүний замыг хөндөлсүүлэх, орц гарц хаах, хөгжлийн бэрхшээлтэй хүний зам дээр орхисон скүүтер бусдад төвөг учруулж буйг дараах зургуудаар баримтжуулж, дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна.