ERC-20 стандарт гэж юу вэ?

2021-12-17 232 0

Ethereum блокчейн дээрх ухаалаг гэрээний хамгийн чухал стандартуудын нэг нь ERC-20 бөгөөд энэ нь Ethereum блокчейн дээрх бүх ухаалаг гэрээнүүдэд хэрэглэгдэх техникийн стандарт болж үүссэн. Төрөл бүрийн токенүүдын харилцан ойлголцолыг хялбар болгох, тогтвортой бөгөөд аюулгүй код бичихэд зориулагдсан стандарт юм.

ERC-20 нь Ethereum блокчейн дээр гаргаж буй бүх токены дагаж мөрдөх ёстой нийтлэг зүйлсийг тодорхойлж өгсөн. Тиймээс энэхүү токен стандарт нь бүх төрлийн хөгжүүлэгчдэд шинэ токенууд нь Ethereum үндсэн системд хэрхэн ажиллахыг тодорхой төсөөлөх боломжийг олгодог. Энэ нь хөгжүүлэгчдийн даалгаврыг хялбаршуулж, хөнгөвчилж өгдөгөөрөө онцлог. Ингэснээр токен гаргахдаа уг стандарт дүрмийг дагаж мөрдсөнөөр токен гаргах бүрт, төсөл бүрийг шинээр хийх шаардлагагүй болсон.

Холбоотой мэдээ